Хүн ам
Өмнөговь аймаг нь хамгийн том газар нутагтай ч хамгийн бага хүн амын нягтрашилтай аймаг юм. Энд амьдардаг цөөн хүмүүс нь Халх угсаатны бүлгийнхэн. Яагаад хүн амьтан өөр газар амьдрахаар дайждагийг ойлгож ядах юмгүй. Жилд буух хурын дундаж 130 мм. Зундаа агаарын хэм цельсийн 38 градус бүр түүнээс дээш ч хүрнэ. Уг улсын хамгийн хуурай, халуун бүс юм.
Өмнөговь
Байгуулагдсан 1931
Аймгийн төв Даланзадгад
УБ → Өмнөговь 553 км зайтай
Газар нутаг 165,377 км²
Хүн ам
• Нийт (2005) 47,866
• Нягтшил 0.29/км²
Утасны код +976 (0)153
Машины код ӨМ- ISO 3166-2 MN-053
Вэбсайт www.pmis.gov.mn/umnugobi/
Байгуулагдсан 1931
Аймгийн төв Даланзадгад
УБ → Өмнөговь 553 км зайтай
Газар нутаг 165,377 км²
Хүн ам
• Нийт (2005) 47,866
• Нягтшил 0.29/км²
Утасны код +976 (0)153
Машины код ӨМ- ISO 3166-2 MN-053
Вэбсайт www.pmis.gov.mn/umnugobi/
Өмнөговь аймгийн хиймэл дагуулаас авсан зураг
View Larger Map
Хүн ам
Өмнөговь аймаг нь хамгийн том газар нутагтай ч хамгийн бага хүн амын нягтрашилтай аймаг юм. Энд амьдардаг цөөн хүмүүс нь Халх угсаатны бүлгийнхэн. Яагаад хүн амьтан өөр газар амьдрахаар дайждагийг ойлгож ядах юмгүй. Жилд буух хурын дундаж 130 мм. Зундаа агаарын хэм цельсийн 38 градус бүр түүнээс дээш ч хүрнэ. Уг улсын хамгийн хуурай, халуун бүс юм.
Газар зүй
Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нуруудтай. Дэлхийд алдартай Говийн цөл энд л бий. 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий. Хонгор элс нь 92,5 км2 үргэлжлэх ба урт нь 185 км. Харин өргөөшөө 20 км. Гол нутгаар дунджаар +3,9OC, 7-р сард +20-с +25 хэмийн дундажтай, 1-р сард -15-с -25 хэмтэй байна. Хур тунадасын дундаж 5 ямх буюу 133 мм.
Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэр бүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуун рашаан устай.
Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Үүнд маш их дулаан гаргадаг Тавантолгойн чулуун нүүрс олон миллярд тонн нөөцтэй.
Төвд орших Гурван сайхан нуруу ийм тэгш хавтгай мужын оргил өндөрлөг нь болдог. Эдгээр уулс нь далайн түвшнээс дээш 2825 км өндөрт өргөгдсөн бөгөөд эрс ховордсон цасны ирвэс зэрэг олон янзын зэрлэг ан амьтантай. Мөн өвөл усын гачигдалтай үед уулын цасаар оршин суугчдыг хангах нь бий.
Толин агуй, давст нуур, хайлааст баянбүрд, элсэн уулын хөндий зэрэг олон сонирхол татсан газруудтай. Үүнээс алдартай газрууд нь Гурван зээрд, Дулаан буутын том агуй, говийн хангай гэгддэг үндэсний хүрээлэн Ёлын ам, Дүнгэнэгийн хөндий, Хэрэм довцог юм. Өмнөд хэсгийн хөрс нимгэн, хойд талдаа хагас цөлжсөн бор хөрстэй. Тус аймаг 60-80 сая жилийн настай үлэг гүрвэлийн үлдэц, чулуун зэвсэг, хүрлийн үеийн олдвороороо нэртэй билээ. Бас тэнд эртний хотын туурь, хэрэм, булш, бусад эдийн зүйлс ч бий.
Амьтан ургамал
Ган халуунд тэсвэртэй, шим тэжээл сайтай, жижиг навчит тачир ургамал голлосон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэржмядаг зэрэг олон төрлийн эмийн ургамал элбэг. Хармаг, гоёо, цулхир зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод ургана. Хар сүүлт, цагаан зээр, шилүүс, үнэг, хярс, туулай, дорго, суусар элбэг бөгөөд хулан, аргаль, янгир, хавтгай зэрэг ховор амьтад ч бий.
Өмнөговьд тэгш тал нутгаар элбэг дайралдах хар сүүлт, бөхөн хэдэн мянгаараа амьдардаг. Мөн уг аймаг монголын тэмээний дөрөвний нэгнийх (93,000) нь эх орон нь гэж хэлж болно. Хоёр сая гектарь хэмжээтэй үндэсний дархан цаазат газар Гурван сайхан нь олон төрлийн ан араатантай ба элсэн уул, хад асга, үлэг гүрвэлийн үлдэцийн өлгий нутаг юм. 1,839,176 гектарь бяцхан говийн хатуу чанд дархан цаазтай бүс нь аймгийн зүүн өмнөл хэсэгт байх бөгөөд Худан буюу зэрлэг илжигний хамгийн сүүлийн их орших нутаг болжээ.
Тээвэр
Даланзадгад нисэх буудал (ZMDZ/DLZ) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Зун болон өвлийн хуваариар ажилладаг. Нислэгийг МИАТ, мөн бусад жижиг компаниуд гүйцэтгэдэг. Даланзадгад говь руу хүрэх жуулчдын замд байдаг болохоор Улаанбаатараас чартерийн нислэг үйлддэг. Гэхдээ буцах нислэг тийм ч их биш учир нь хүмүүс оросын УАЗ 469, микро автобусаар аялалаа үргэлжлүүлдэг.

Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
• Баяндалай сум 84
• Баян-Овоо сум 162
• Булган сум 98
• Гурвантэс сум 319
• Мандал-Овоо сум 140
• Манлай сум 224
• Ноён сум 216
• Номгон сум 106
• Сэврэй сум 214
• Ханбогд сум 250
• Ханхонгор сум 25
• Хүрмэн сум 61
• Цогт-Овоо сум 126
• Цогтцэций сум (Тавантолгой) 98
Баяжихын агуй
Өмнөговь
аймгийн Ханбогд сумын нутаг Ханбогд уулын ар шилд Баяжихын агуй гэж
алдартай агуй байна. Уг агуйг арга билгийн чанартай, очиж мөргөсөн хүний
мөнгө арвиждаг гэж Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс очдог болсон.
Агуй нь N43°01'58.4" E107°02'25.8"
д.т.дээш 1213 метрт оршино. Агуй ам хүрсэн машин замтай. Агуй нь
жижиг дөрвөн ханатай гэрийн дайны хэмжээтэй. Агуйд очсон хүмүүс агуйд
орж агуйн хойд хананд байрлуулсан Баян Намсрай бурханд мөргөж, идээ
будаагаа өргөн, улаан халзан мөнгөн дэвсгэртийг ( голдуу 20, 5000-ын
дэвсгэрт) агуйн хананд үрэн Үлэмжийн Чанар дууг дуулан нар зөв тойрдог.
Хэрэв таны мөнгө үрж байх явцад цоорвол та баяжина хэмээн нутгийн
хүмүүс ярьж байлаа. Агуйн хананд олон газраас хүмүүс ирж мөнгө үрсээр
байгаад мөлгөр болжээ.
Мэлхийтийн агуй - Гурван Сайхан уул
Өмнөговь
аймгийн Баяндалай сумын нутаг Гурван Сайхан уулын Баруун Сайханы
нурууны Баянзүрх уулын урд бэлд N43°38'28.2" E103°22'1.4", д.т.дээш
1890 метрийн өндөрт Баяндалай сумын төвөөс хойд зүгт 25 км-т оршино.
Агуй нь 20 гаруй метр урт, хөндийлжийн гаралтай агуй. Агуй нь орчимд
могой ихтэй. Агуйн амны ойролцооноос наранд хатсан гүрвэл ихээр олж
байлаа. Агуйн ам хүртэл явсан бүдэг машин замтай.
Агуй нь ойролцоо босгосон овоо байхгүй ч
агуйн ам холоос тод харагдана. Агуйн баруун урд ойролцоогоор 300 орчим
метрт нэг өвөлжөө байдаг. Агуйн байрлалыг Баяндалай сумын малчин
Баатар гэдэг хүн сайн мэддэг, бидэнд газарчилж тус агуйд хүргэж өгсөн.
Говь-Гурвансайхан уул Байгалийн цогцолборт газар Өмнөговь аймгийн нутгаар 100 гаруй км үргэлжилсэн Баруун, Дунд, Зүүнсайхан гурван саланги том нуруу юм. Говь Алтайн нурууны нэг хэсэг. Хамгийн өндөр оргил нь Даланзадгадад ойрхон орших 2800 гаруй өндөр Зүүнсайхан юм.Энд алдарт Ёлын ам байдаг.Гурвансайхан уул нь говийн амьтан ургамалтай бөгөөд энд ховор амьтан аргаль,янгир элбэг бий.Гурвансайхан уулын орчмын нутаг Баянзаг,Төгрөгийн ширээ, Хэрмэнцав,Алтан уул, Бүгийн цав, Гурилын цав зэрэг нь үлэг гүрвэлийн дэлхийн хамгийн баялаг олдвортой нутгийн нэг.Эдгээр олдворууд нь палеонтологийн ба бусад шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой гэж үнэлэн ЮНЕСКО "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь" гэдэг зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ.Гувансайхан уулын 26947 ам км талбайтай төв хэсгийн нь 1993 онд улсын хамгаалалтад авсан. Гурвансайхан уулын нэг гайхамшиг нь 1965 оноос дархлан хамгаалж байгаа Ёлын ам юм. Даланзадгад хотоос баруун урагш 62 км зайтай орших 2815 м өндөр оргил бүхий Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын тектоник гаралтай бачуу, хавцалд үүсчээ.
No comments:
Post a Comment