Хоёр настай охин 8-н сартай дүүгээ галын аюулаас аварсан нь
Хоёрхон
настай ч өөрөөс нь жижигггүй найман сартай дүүгээ шатаж байгаа гэрээс
авч гарч, амийг нь аварсан бяцхан охин ТВ9 телевизийн “Энэ цагийн эгэл
баатар”-аар шалгарч байсныг уншигч та бүхэн тодхон санаж байгаа Түрүү
жилийн өвөл буюу 2010 оны 2-р сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн
Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин М.Буянбатын гэрт гал гарч хоёр
охины амь үрэгдэх шахсан. Тухайн үед хоёр ой найман сартай Б.Саранчимэг
найман сартай Б.Наранчимэг дүүгээ чирч, гэрээс гарган амь насыг нь
аварсан билээ. Хүн гэдэг амьтан ийм л чанараараа амьтнаас ялгаатай.
Дэлхийд гайхагдах энэхүү хатан зоригт баатар маань өөрөө айж уйлсан ч
өмсөж байсан цамцаа дүүдээ нөмрүүлээд бууцныхаа хаяанд түлэгдсэн дүүгээ
тэвэрч, ээж аавыгаа иртэл нэг цагийн турш бүүвэйлэн сууж байсан гэдэг.
Энэхүү сэтгэл уярам, итгэл бадрам жинхэнэ түүхийн эзэн, эгэл баатар
Б.Саранчимэгийн гэрт нь манай сайтын сурвалжлах групп очиж ярилцлага
авлаа. Түүний гэрт очиж сурвалжлага бэлтгэсэн анхны сайт нь Zindaa.mn
болж байна. Манай сайт бие даасан
нийтлэлийн бодлогыг хэрэгжүүлж, хариуцлагатай хараат бус сэтгүүл зүйг
интернэт мэдээллийн орон зайд амжилттай хөгжүүлж байгаа хэмээн омигшиж
ажилладаг. Мэдээллийн хэрэгслэл гэдэг бол жинхэнэ бодит мэдээллийг
нэгдүгээр эх сурвалжаас олж, олон нийтэд хүргэх эрхэм үүрэгтэй. Би энэ
үүргээ цаашид ч нэр төртэй биелүүлсээр байх болно.
Эгэл баатар Б.Саранчимэг охин өнөөдөр дөрвөн нас хүрч том аниа болжээ.
Дүүгээ асарна, ээж аавдаа тусална гээд түүний хийх ажил дуусахгүй.
Харин галаас аврагдсан дүү Б.Наранчимэг хоёр нас хүрч ээж аавдаа эрхлэн
үймүүлэн гүйнэ. Аавдаа илүү амь. Эгч нартайгаа тоглож байгаад л аавынхаа
өвөр дээр ирээд эрхлээд суучихдаг юм билээ. Ээжтэйгээ илүү адилхан
тэрсхэн гурван охинтой энэ айлыг М.Буянбатынх гэдэг. Жилийн өмнө гэрээ
галд шатаасан гэхэд М.Буянбатынх овоо тохижоод хүнээс гуйхааргүй л
амьдарч байна. Гэвч түлэгдсэн охиных нь хөл татангашиж байгаа нь энэ
айлн хувьд хамгийн том сэтгэл зовоосон асуудал нь болжээ.
Эднийх 30 гаруй тэмээ, арваад адуу, жар гаруй бог малтай юм билээ. Худгийнхаа дэргэд хүнсний ногоо тарьдаг. Өөрсдийн хэрэгцээт ногоогоо даршлаад үлдсэнийг нь аймгийн төвд аваачаад зарж орлогоо нэмэгдүүлдэг аж. Зундаа хэдэн малынхаа ашиг шимийг хүртэхээр арай томоохо асуудал шийднэ. Харин намар өвөл нь хөдөөний айлуудын адил хүүхдүүдээ сургууль цэцэрлэг бараадуулж гэрийн эзэгтэй Орхон тэднийгээ “манана”, харин аав нь гэртээ үлдэж мал хуйгаа хариулна.
Энэ миний ботго.
Эднийх 30 гаруй тэмээ, арваад адуу, жар гаруй бог малтай юм билээ. Худгийнхаа дэргэд хүнсний ногоо тарьдаг. Өөрсдийн хэрэгцээт ногоогоо даршлаад үлдсэнийг нь аймгийн төвд аваачаад зарж орлогоо нэмэгдүүлдэг аж. Зундаа хэдэн малынхаа ашиг шимийг хүртэхээр арай томоохо асуудал шийднэ. Харин намар өвөл нь хөдөөний айлуудын адил хүүхдүүдээ сургууль цэцэрлэг бараадуулж гэрийн эзэгтэй Орхон тэднийгээ “манана”, харин аав нь гэртээ үлдэж мал хуйгаа хариулна.
Энэ миний ботго.
М.Буянбат: Хүнээс гуйхгүй амьдарч байна
Охидын аав М.Буянбат Наранчимэгийг хараад үе, үе санаа алдана. Б.Наранчимэг охины шарх гүйцэд эдгэсэн гэж хэлж болно. Охины толгой, нүүр, гаранд нь бага зэрэг сорви үлджээ. Баруун хөлийн түлэгдэлтийн шарх гүйцэд эдгээгүй бололтой бага зэрэг доголж байсан. Учрыг нь М.Буянбатаас асуувал “Шөрмөс нь гэмтсэн, манайд эмчилж чадахгүй болохоор тарьсан ногоогоо хураахаар хэдэн цаастай золгоно. Тэгээд охиноо авч урд эмчилгээ хийлгэх бодолтой байна. Энийгээ эдгээгээд авчихбал болчих гээд байна” гэж ярилаа.
No comments:
Post a Comment